Saturday, December 29, 2007
2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Сурагч Батсайханы Урангоо
Бэй Аэриа дахь “Монголын Өсвөр Үе” хүүхдийн байгууллагын сайн дурын туслагч
Б. Урангоо нь Piedmont School District-ийн Millennium High School-д төгсөх ангийн сурагч. Тэрээр 2002 оны 10 сард анх Монголоос ирээд Westlake Middle School-ийн 7-р ангиас гараагаа эхэлжээ. Жирийн монгол хүүхдүүдийн адил англи хэлний бэрхшээлийг богино хугацаанд даван туулж хэдхэн сарын дараа эхний семестертээ л Honor Roll Certificate-ээр шагнуулж GPA 4.00-тэй төгсөж байсан нь үнэхээр бахархалтай.
1. Сурлагын дүн: GPA 3.85
2. Шагнал урамшил:
· 2002 онд - Honor Roll Certificate, Westlake Middle School
· 2003-2004 онд - Certificate of Merit, Montera Middle School
· 2005 онд - Academic Achievement Award 3 удаа, Millennium High School
· 2006 онд - Outstanding Student Award 2 удаа, Millennium High School
· 2006 онд - Academic Achievement Award, Millennium High School
· 2007 онд - Outstanding Student Award, Millennium High School
3. Хичээлээс гадуурхи олон нийтийн ажлын оролцоо:
- 2005 онд болсон Хувцасны загвар өмсөлтийн шоунд 2 удаа амжилттай оролцсон
- 2005 оны Бэй Аэриа дахь Монголчуудын Хүүхдийн Сүлд Модны Наадмаар төгөлдөр хуурын гоцлол тоглож оролцсон.
- 2005-2006 онд Оакланд дахь Монголын анхны Христийн цуглааны найрал дууны чуулганыг дэмжиж 2 жил дуулсан.
- 2006 онд Бэй Аэриа дахь Монголчуудын Хүүхдийн Баярын зургийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцсон. 20 орчим уран бүтээлтэй.
- 2006, 2007 онуудад Millennium Ахлах сургуулийн дурсамжийн ном хийлцсэн, сургуулийнхаа “Year book” клубын идэвхтэн гишүүн
- 2007 оны 9-р сараас эхлэн “Би Монгол” танин мэдэхүйн сэтгүүлийг эрхлэн гаргаж Бэй Аэриа, Вашингтон Д.С орчимын монгол хүүхэд багачуудад үнэгүй тарааж эхэлсэн.
Гадаад оронд өсөж, сурч байгаа Монгол хүүхэд багачуудад эх хэл, соёл, түүхээ хадгалж үлдээх, уран бүтээлч хүүхдүүдийг сурталчлах, хүүхдүүдийн нийгмийн идэвхийг өндөржүүлэх зорилгоор “Би Монгол” сэтгүүлийг гаргах бүхий л ажлыг гардан гүйцэтгэдэг.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.dayarmongol.com дээрээс уншаарай.
Б. Урангоо нь өөрийн мэдлэг боловсрол, чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ Монголчуудынхаа хүрээнд өргөн далайцтай ажил зохиож, хичээнгүй зүтгэн, монгол эх орноороо бахархаж, хүүхдийн танин мэдэхүйн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хичээл сурлагын өндөр амжилт гаргасан зэргийг өндрөөр үнэлэн Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоо, Монголын Өсвөр Үе Клуб, Монголын Христийн цуглааны удирдлагын шийдвэрээр Батсайханы Урангоо-г 2007 оны ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ-аар шалгаруулсан юм.
Урангоо охинд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Эцэг өвгөдийнхөө эх хэл, түүхийг дэлгэрүүлэх бүтээлч санаачилгын оргилсон ундарга үргэлж дүүрэн байх болтугай!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment