Saturday, January 19, 2008

2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Авъяаслаг Сурагч



Бэй Аэриад сурч амьдарч буй монгол хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Энэ жил Сан Франциско Бэй Аэриагийн хүүхдүүдээс оны шилдэг сурагчдаа шалгаруулж тэднийхээ хийсэн бүтээснээр бахархан, урам өгч шинэ оноо сайхан угтацгаалаа. Ингээд 2007 оны Бэй Аэриагийн оны Шилдэг авьяастан сурагч Цэцэндэлгэрийн Цэлмэгцэцэгийнд түр тухлан саатаж авсан ярилцлагаа та бүхэн толилуулж байна.

Э: За эхлээд өөрийгөө танилцуул даа.
Ц: - Намайг Цэлмэгцэцэг гэдэг. Америкт ирээд 3-н жил болж байна. Би Улаанбаатар хотод амьдарч байсан. Энд одоо Аламеда Нigh-д явдаг, 9-р ангид сурдаг.
Э: Гэрийнхнийгээ танилцуулахгүй юу?
Ц: - Миний аав Цэцэндэлгэр зургийн багш байсан. Тийм болохоор би зураг зурах дуртай. Манай ээжийг Туяа гэдэг түүхийн багш байсан. Миний ахыг Цолмондорж гэдэг, эгч маань Беркелэйд сургуульд явдаг.
Э: Монголд байсан үеэ дурсахгүй юу?
Ц: - Би Дарханд төрсөн. Эмээ маань намайг эх барьж авсан. Удалгүй манайх Улаанбаатарт нүүгээд би Эрэл сургуульд орсон. 3-р ангид байхдаа америкт ирж байсан. Тэр үедээ бага байсан болохоор англи хэлийг их хурдан сурсан. Би 6-р ангид байхдаа “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” гэдэг тэмцээнд оролцож түрүүлээд Япон луу явж байсан.
Э: Хөгжилтэй дурсамж?
Ц: - Японд очоод нэг сургууль дээр очсон нь их сонин байсан. Эхлээд очингуутаа нэг жаахан хоол идээд дараа нь миний нэрийг японоор бичихийг заасан. Тэгэнгүүтээ дахиад хоол идээд дараа нь шүдээ угаагаад, тэгээд биднийг бага сургууль руу аваачиж тэнд хүүхдүүдтэй хамт зураг зурцгаасан. Би тэдэнд монголынхоо тухай ярьж өгсөн. Тэнд байсан ихэнх хүүхдүүд англи хэл сайн мэдэж байсан болохоор би тэдэнтэй англи хэлээр ярилцсан. Тэр үе их гоё байсан.
Э: Чиний мөрөөдөл?
Ц: - Мөрөөдөл гэвэл 15 настай хүүхдэд зөндөө л байгаа л даа. Би монголтойгоо их холбоотой байдаг. Би тэнд төрсөн, ээж аав маань түүх их сайн мэддэг, их юм ярьж өгдөг байсан болохоор тэр бүх нь миний сонирхолыг их татдаг. Монголоо л улам сайхан болгох нь миний мөрөөдөл юм уу даа.
Э: Хэлэх дуртай үг?
Ц: - “Life is too short”. - “Амьдрал дэндүү богино”.
Э: Аав ээжийн захиас?
Ц: - “Do your best”. “Чадах хэмжээгээрээ зүтгэ”.
Э: Эмзэглэж явдаг зүйл?
Ц: - Би монголын агаарын бохирдолд эмзэглэдэг. Мөн монгол руу ярихад сайн юм бага сонсогдоно. Орон гэргүй хүүхдүүд гээд л.
Э: Өөрчлөхийг хүсч буй зүйл?
Ц: - Өөрөөсөө өөрчлөе гэвэл би илүү их юм хиймээр байна. Найзуудаасаа өөрчлөх гэх юм бол архи, тамхи, хорт зуршлаас хол байгаасай, монголоос гэвэл муухай зүйлүүд нь гоё болоосой.
Э: Дуртай зүйлс?
Ц: Би ном унших дуртай. Өөрийнхөө үеийн хүүхдүүдийн тухай унших бас дуртай. Ээжийнхээ хоолонд дуртай. Бүжиглэх дуртай.
Э: Баярлаж явдаг хүмүүс?
Ц: Надад баярлаж явдаг олон хүмүүс бий. Аав, ээж, эгч, ах, найзууддаа, анх цагаан толгой заасан монголын багш нар, бас орос, англи хэлний цагаан толгой заасан багш нар, монгол бүжиг заасан Жаргалсайхан багш нартаа үргэлж баярлаж явдаг.
Э: Чиний дотны найз?
Ц: - Ээж аав хоёр.
Э: За сая Бэй Аэриагийн хүүхдийн шинэ жилээр Шилдэг Авъяаслаг Сурагч шагнал авсан, сэтгэгдэл ямар байна?
Ц: - Аймаар баяртай байсан. Эхлээд орох болов уу үгүй болов уу гэж жаахан эргэлзээд гадаа машинд жаахан суусан, дотор ороод ахынхаа 4 настай хүүхдийн хойноос нь гүйж байгаад мартчихсан байсан. Тэгсэн гэнэт миний нэрийг дуудаад. би их баярлаж очсон.
Э: Хүүхдийн шинэ жил чамд ямар болсон бэ?
Ц: - Гоё болсон. Жоохон хүүхдүүдийн (цасан охидын) бүжиг аягүй хөөрхөн байсан.
Э: Өдөр яаж өнгөрч байна?
Ц: Одоо final (шалгалтууд) эхэлж байгаа, түүндээ бэлдээд, гэрийн даалгавар хийх, агаатай ярих, бас зав гарвал зургаа зурах, бүжгээ давтах г.м-р өдөр амархан өнгөрдөг.
Э: Одоо чамд надаас асуугаасай гэсэн зүйл байна уу?
Ц: Миний сүүлийн тэмцээний тухай. Түрүү долоо хоногт (1-р сарын 12-нд) би Олон улсын үндэсний бүжгийн тэмцээнд (Ethnic Dance Audition) оролцсон. Одоо би хариугаа хүлээж байгаа. Би ганцхан монгол хүүхэд байсан, олон хятад, энэтхэг хүүхдүүд бас бусад орны хүмүүс оролцсон. Одоогоор 100-аад хүмүүс оролцож байна, энэ дундаасаа 20 орчимыг нь сонгодог. Голдуу том хүмүүсийг оруулдаг юм.
Э: Бүжгээ ямар багштай хичээллэдэг вэ?
Ц: Би монголд сурсан бүжигнүүдээ давтаад л, хааяа эгч ирэхээр энэ болж байна уу гэж асуудаг. Айнаагаасаа гарынх нь уян хөдөлгөөнийг сурах гээд оролдож байгаа.
Э: Чи тэгвэл өөрөө өөрийгөө бэлддэг байх нь ээ?
Ц: - Харин тийм.

Ийнхүү бидний яриа өндөрлсөн билээ.
Баярлалаа Цэлмэгцэцэгээ. Чамд саяны оролцсон Олон үндэстний тэмцээнд түрүүлэх өлзийтэй сайхан ерөөлийг, мөн цаашдын уран бүтээлд чинь улам их амжилтийг хүсье!

Ярилцсан:
Ц. Энхтуяа

No comments: