Sunday, December 28, 2008

Хүүхдийн Шинэ Жил – 2008 сайхан болж өнгөрлөө


2008 оны 12 сарын 24 нд Бай Аэриа-д амьдардаг бяцхан хүүхдүүддээ зориулсан Шинэ Жилийн Баяр Julia Morgan Center-d болж 160-аад хүүхэд эцэг эх цугларч сайхан баярлалаа. Усан бороо орж байсан тэр өдөр хүүхдүүдээ баярлуулахаар хүрэлцэн ирсэн бүх үзэгчиддээ MYI байгууллагын хамт олон гүн талархаж байгааг хүлээн авна уу.
Тоглолтонд амжилттай оролцсон нийт авьяаслаг хүүхдүүд: “Алтан Хараацай” хамтлагийн жүжигчин Б. Тэмүүлэн, Э. Банзрагч, О. Тодгэрэл, М. Өнөболд, Г. Сувданцэцэг, Г. Энхжин, Дуучин А. Энхжил, А. Мөнхжил, Б. Цэлмүүн, Н. Эрхэс, Цасан охид Г. Аника, Э. Энхмаа, Г. Мишээлт, Б. Индра, З. СувдЭрдэнэ, Н. Намуун, Г. Сувданцэцэг, Г. Энхжил, Р. Ананда, Б. Жессика, Э. Халиун, Н.Э рхэс, Э. Sky нартаа маш их баярлалаа.
Энэхүү баяр нь олон хүний сайхан сэтгэл, уйгагүй зүтгэлийн үр дүнд шинэ хэлбэрээр зохион байгуулагдсан гэдгийг та бүхэндээ уламжлахад таатай байна.
Бидэнд тусалсан доорхи нэр бүхий хүмүүстээ баярлалаа:
Хүүхэлдэйн жүжиг бэлтгүүлж, цасан охидын бүжиг дэглэсэн: П. Сэлэнгэ
Хөгжим тоглосон: А. Болор
Цагаан өвгөнд тоглосон: н. Рэнцэнноров
2008 оныг бүтээсэн: А. Мөнхжил
2009 оныг авч ирсэн: Г. Сувданцэцэг
Хөгжмийн техникчээр ажилласан: Б. Алтан-Од, Б. Энх-Од
Тайзны зохион байгуулалтыг хянаж ажилласан: Болормаа, Н.Энхмаа
Гэрчилгээ хэвлэж, зар сурталчилгааг цаг алдалгүй хүргэсэн: Ц. Энхтуяа (MYI)
“Үнэг Хэрээ 2” жүжгийн хувцас эсгэж оёсон: П.Сэлэнгэ, Т.Отгонтуяа, Т.Эс-Олдох
Үнэг Хэрээний баг хийсэн: Т. Энхсолонго (9-р ангийн сурагч)
Хоёр оны туузыг оёсон: Банзрагч, Байгалмаа
Бэлэг боож, ууталсан: Б. Урангоо
Билет тасалж, бэлэг тараасан: Ч. Алтанцэцэг, Ө. Болортуяа (MYI), Т. Энхзул
Ёолкны мод, чимэглэл авч ирсэн: Ц. Хишигжаргал
Тайз, мод чимэглэсэн: Бор ах, Б. Загдзүсэм, Э. Оюу-Эрдэнэ, Жагаа, Однаран, Б. Насанжаргал, Н. Энхмаа, Одмаа, болон цасан охидын ээжүүд
Зурагчин: Jay Bliss
Үзэгчдийг сандалд урьж суулгасан: н. Энхжаргал, Б. Загдзүсэм, Ооноо, Б. Насанжаргал, Б. Энх-Од
Цэвэрлэгээнд тусалсан: Б.Мөнхтуяа болон MYI тэргүүлэгчид, Энхзул, Оюунтуяа, Jay Bliss
Тоглолтын ерөнхий найруулгийг хийсэн: П.Сэлэнгэ, Т.Эс-Олдох
Энэ жилийн Шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд гарахдаа “Харшийн Ёолкийг санагдуулаад нүднээс нулимс гарлаа”, “Үнэхээр сайхан шинэ жил боллоо”, “Маш сайхан үйл ажиллагаа зохион байгуулж хүүхдүүдийг баярлуулсан та бүхэнд баярлалаа” гэсэн талархахын үгээр биднийг мялаасан билээ.
Та бүхэндээ аз жаргалыг хүсэн ерөөе, хүүхэд бүхэн тань инээж байх болтугай!
MYI - ийн тэргүүн: Эс-Олдох (Эска) Түйзэн
Нарийн бичгийн дарга: Энхтуяа Bliss
Тэргүүлэгчид: Ч. Алтанцэцэг, Ө. Болортуяа, Г. Өнөдэлгэрэх























Sunday, December 14, 2008

ХҮҮХДИЙН ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛОЛТ – 2008-д ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА!



Энэ өдөр та бүхэн тав тухтай сайхан орчинд
Алтан Xараацай Хүүхэлдэйн жүжиг,
Цасан охидын бүжиг, урлагийн тоглолтуудыг үзэж
Өвлийн өвгөнтэй зургаа авахуулж,
Өвлийн өвгөнөөс бэлэг гардан авч,
Шинэ оноо угтах баярыг хамтдаа тэмдэглэнэ.


Тоглолт: 12 сарын 24-нд 12:00 цагаас Julia Morgan Төвд болно.
Урилганы үнэ: $25.00
Хаяг: Julia Morgan Center for the Arts
2640 College Ave, Berkeley, CA 94704
www.juliamorgan.org

Билет захиалах: Mongolian Youth International- ийн нэр дээр чек бичиж, гэрийнхээ үнэн зөв хаяг, буцах марктай дугтуйн хамт илгээнэ үү!
Сан Франциско хот орчмынх:
805 Leavenworth St, # 808
San Francisco CA 94109 гэсэн хаягаар илгээж болно.

Харилцах утас:
510-759-9229 Эска
415-871-4500 Туяа
510-414-9321 Алтаа
e-mail: mongolyouth@yahoo.com

Бидний бахархал бяцхан шатарчин Гомболүүдэвийн Энхжин


Аламеда хотын 5 настай Энхжин охин саяхан Стоктонд (N.Stockton) болсон Калифорниа мужийн шатрын аваргын тэмцээнд цэцэрлэгийн насны охид хөвгүүдийн ангилалд оролцож 5-р байранд шалгаран цомоор шагнуулжээ.
Энхжин гэртээ аав ээжтэйгээ шатар тоглодог, Беркелейн шатрын дугуйланд цэцэрлэгийн насны ангилалд 7 хоногт 1 удаа явдаг. “Хүүхэд насныхаа хүрээндээ тогловол илүү сайн байдаг. Ойр хавийн найзууд нь сонирхож хамт тоглодог бол илүү өгөөжтэй байх байх, цаашинд олон хүүхэд шатрын дугуйланд хамрагдаасай” гэж ээж нь хэлж байлаа.
2008 оны 11-р сард Беркелейн охидын шатрын аваргын тэмцээнд 2-т орж байсан, мөн 2009 оны 1-р сард болох мужын охидын шатрын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа.
Хүүхдээ шатрын дугуйланд явуулахыг сонирхож буй эцэг эх Энхмаатай (510) 333-5839 дугаараар холбоо барьж болно.
Түүгээр ч барахгүй бяцхан охин маань Бэй Аэриагийн хүүхдийн “Алтан Хараацай” хүүхэлдэйн жүжгийн хамтлагт орж, Хүүхдийн Шинэ жилийн тоглолтонд маш идэвхитэй бэлтгэгдэж байгаа бөгөөд, Цасан охидын бүжиг, “Бушуу Туулай” хүүхэлдэйн жүжгийн Туулай-н дүрд тоглож байгаа юм.

Ийнхүү авъяаслаг бяцхан охин Энхжиндээ цаашдын уран бүтээл, урлаг спортонд нь улам их амжилт, аз хийморийг хүсэн ероое!

Tuesday, December 2, 2008

Улаанбаатар хотын 47-р сургуульд англи хэлний тэнхим байгуулав

Дэлгэрэнгүй зураг мэдээллийг: http://www.kodakgallery.com/ShareLanding.action?c=tglygac.6ydipsyk&x=0&y=iur703&localeid=en_US сайтнаас үзнэ үү.