Saturday, December 29, 2007

2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Сурагч Баяраагийн Тэмүүлэн



Сонкорд хотоос нэр дэвшсэн энэ хүү Ygnacio Valley Elementary School-ийн 5-р ангид сурдаг. Б. Тэмүүлэн Бэй Аэриад зохиогддог монгол хүүхдийн арга хэмжээ бүрт идэвхитэй оролцдог бөгөөд “Алтан Хараацай” хүүхэлдэйн хамтлагийн анхны гишүүдийн нэг. Тэрээр “Муур Багш” жүжгийн Хаан Хулганы дүр, “Бушуу Туулай” жүжгийн Барын дүрийг маш чадварлаг сайн бүтээсэн авъяастай хүү билээ.
Тэмүүлэн анх 2004 оны 4-н сард Монголоос ирээд Ygnacio Valley Elementary сургуулийн 2-р ангид элсэн орж бусад монгол хүүхдүүдийн адил англи хэлний бэрхшээлийг богино хугацаанд даван туулж, амжилттай сурсаар иржээ.

1. Сурлагын дүн: GPA 4.00

2. Шагнал урамшил:
· 2006 онд – Attendance Award 2 удаа, Ygnacio Valley Elementary School
· 2006 онд - Certificate of Achievement Award 3 удаа,
· 2006 онд - Scholarship Award
· 2006 онд – Scholastic Achievement Award
· 2007 онд - Scholastic Achievement Award

3. Хичээлээс гадуурхи олон нийтийн ажлын оролцоо:
- 2006 оны 9-р сард зохиогдсон “Чингисийн Бага Нас” түүхийн сэдэвт кино үзвэрт оролцсон.
- 2006 оны Бэй Аэриа дахь Монголчуудын Хүүхдийн Сүлд Модны Наадмаар зарласан “Миний Монгол-Миний Сэтгэлд” зохион бичлэгийн уралдаанд 2-р байр эзэлж баярын бичгээр шагнуулж байсан.
- 2007 оны 9-р сараас эхлэн “Алтан Хараацай” хүүхэлдэйн хамтлагт гишүүнээр элсэж Улс Тунхагласны баяраар анхны тоглолтоороо бяцхан үзэгчдийг мялаан, талархалын бичгээр шагнуулсан.
- 2007 оноос эхлэн In Shik’s Martial Art клубт хичээллэж 2007 оны 10-н сард болсон Таэквэндогийн тэмцээнд амжилттай оролцсон.

Б. Тэмүүлэн төлөв даруу, няхуур хичээнгүй зантай, найз нөхөд олонтой, хамт олондоо нэр хүнд сайтай нэгэн. Тэрбээр монгол хэл соёлоо дээдлэн мартахгүйг хичээж олон нийтийн арга хэмжээнд идэвхийлэн оролцож хувь нэмрээ оруулсан, 2006-2007 оны хичээлийн жилд сурлагын өндөр амжилт үзүүлсэн зэргийг харгалзан Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоо, Монголын Өсвөр Үе Клуб, Монгол Христийн цуглааны удирдлагын шийдвэрээр Баяраагийн Тэмүүлэн-г 2007 оны ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ-аар шалгаруулсан юм.

Тэмүүлэн хүүгийн эрдэм оюуны ургац өндөр, хишиг арвин байх болтугай.

No comments: