Saturday, December 29, 2007
2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Тамирчин Сурагч Лхагвасүрэнгийн Зул
Лхагвасүрэнгийн Зул Галилео (Galileo HS) Ахлах сургуулийн 10-р ангийн сурагч. Зул саяхан монголоос ирсэн (2007 оны 3-н сард) ба 9-р сард Сан Франциско хотод анхныхаа тэмцээнд хурд хүчээ сорьжээ. Л. Зул Монголд байхдаа 2005 оны 11-р сараас эхлэн “Алтан Бээлий” клубт Олон улсын хэмжээний мастер Энхтайван багшийн удирдлаган дор боксоор хичээллэж эхэлсэн бол одоо Сан Франциско хотын “Third Street” боксын клубт мэргэжлийн боксчин Парис Александрийн дасгалжуулалтан дор хичээллэж байна. Тэрээр “Анх монголоос ирээд хэл усаа ойлголцохгүй, хаашаа хэн дээр очихоо мэдэхгүй байсан. Интернэтээр энэ клубын хаягыг олоод аавтайгаа хамт очоод арай гэж ойлгуултал харин манайх монгол дасгалжуулагчтай гэж хэлсэн. Тэр нь боксчин Энхтөр багш байлаа. Би багш нарынхаа хүчинд өдий зэрэгт хүрсэн, тиймээс дасгалжуулагч багш Энхтайван, Энхтөр, Парис Александер нартаа баярлаж явдаг” хэмээн даруухнаар өгүүлсэн билээ.
1. Амжилтууд:
· 2006 онд – Монголын Үндэсний Олимпийн Хорооны нэрэмжит Өсвөрийн боксийн “Олимпийн Гараа” тэмцээний 13-14 насны ангилалийн 46 кг-ийн жинд, Хүрэл медаль
· 2006 онд – “Шижир Алт” ХХК-ний нэрэмжит тэмцээны 48 кг-ийн жинд, Хүрэл медаль
· 2007 оны 9-р сард “Olympic Club” тэмцээнд оролцсон, Сан Франциско, Калифорниа
· 2007 oны 10-р сард Бэй Аэриагийн “Top Train” тэмцээний ялагч
· 2007 оны 11-р сард Бэй Аэриагийн “Community Youth Center”-ийн нэрэмжит тэмцээний аварга
2007 оны 12-р сард “Roccapulco” тэмцээний аварга
Л. Зул боксын ур чадвараараа богино хугацаанд үзүүлсэн өндөр амжилтууд, монголынхаа нэр хүндийг гадаад оронд түгээн дэлгэрүүлэх үйлст оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоо, Монголын Христийн Цуглаан, Монголын Өсвөр Үе Клубын удирдлагын шийдвэрээр Лхагвасүрэнгийн Зул-ыг 2007 оны ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН СУРАГЧ-аар шалгаруулсан юм.
Авхаалж самбаа, эр зоригоо сорьсон өсвөрийн тамирчин Зул хүүд олимпийн амжилтанд хүрэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment