Saturday, December 29, 2007

2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Сурагч Энхбилэгийн Бэлгүтэй


Энхбилэгийн Бэлгүтэй Албани хотын Дунд сургуулийн 6-р ангийн сурагч. Тэрээр хичээлээсээ гадна ганцаарчилсан сэлэлтийн 4-н төрлөөр оролцож амжилтуудаа байнга бататган дээшлүүлж иржээ. Сургуульдаа “Сөргөлдөөн Зохицуулагч”-аар сонгогдож багш нарынхаа итгэлийг хүлээсэн хариуцлагатай ажлыг хийж байсан нь түүний хамт олонч, эерэг, нөхөрсөг зан чанарыг илхэнээ харуулна.

1. Сурлагын дүн: GPA 4.00

2. Шагнал урамшил:
· 2006-2007 онд – Бэй Аэриагийн Pacific Swimming Organization- аас зохиогдож байсан бүх усан сэлэлтийн тэмцээнүүдэд оролцож, 20 гаруй тууз, 5 медал авсан.
· 2007 онд – Cobra of the Month, Albany Middle School

3. Хичээлээс гадуурхи олон нийтийн ажлын оролцоо:
- 2005 оноос хойш Беркелэй хотын Bear Swimming усан сэлэлтийн багт хичээллэж байна. Түүний амжилтын талаархи мэдээллийг www.pacswim.org вэб хуудаснаас олж болно.
- 2006 онд бага сургуульдаа үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог байсан.
- 2007 онд Бэй Аэриа дахь Монголчуудын Хүүхдийн баярын Шатрын тэмцээнд 3-р байр эзэлсэн.

Э. Бэлгүтэй Бэй Аэриад зохиогддог усан сэлэлтийн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтууд, түүний сурлагын өндөр амжилтыг үнэлэн Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоо, Монголын Өсвөр Үе Клуб, Монгол Христийн цуглааны удирдлагын шийдвэрээр Энхбилэгийн Бэлгүтэй-г 2007 оны ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ-аар шалгаруулсан юм.

Бэлгүтэй хүүгийн цаашдын сурлага, спортонд өндөр амжилт хүсэн ерөөе!

No comments: