Saturday, December 29, 2007

2007 оны Бэй Аэриа дахь Монголын Шилдэг Авъяаслаг Сурагч Цэцэндэлгэрийн Цэлмэгцэцэг


Ц. Цэлмэгцэцэг 2004 оны 8-р сард Монголоос ирээд Wood Middle School эхлэн суралцаж одоо Аламеда Ахлах сургуулийн 9-р ангид сурч байна. Тэрээр 2006-2007 оны хичээлийн жилд гаргасан амжилт бүтээлээс сургуулийнхаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, урлага, спорт, сурлагын амжилтаараа бусдаас онцгой амжилт гарган сургуулийнхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм. Цэлмэгцэцэг богино хугацаанд англи хэлийг чадварлаг эзэмшиж ийнхүү сонгуульд өрсөлдөн ялж сургуулийнхаа ерөнхийлөгч болсон нь монголчуудын бидний хувьд үнэхээр бахархууштай.

1. Авсан шагналууд:
2004-2007 онуудад:
v Honor Student Certificate – 8 удаа
v Gold Knowledge Certificate
v Silver Knowledge Certificate – 4 удаа
v Bronze Knowledge Certificate – 3 удаа

2. Хичээлээс гадуурхи идэвхи:
- Сургуулийнхаа охидын хөлбөмбөгийн багийн гишүүн байсан.
- Дунд сургуулийнхаа төгсөлтийн баярын хурлыг нээж үг хэлэх хүндэт даалгаврыг авч байсан.
- Зургийн дугуйланд 2 жил дараалан суралцаж, түүний зурсан зургаар Монарт арт урлагийн сургууль сурталчилгааныхаа самбарыг хийсэн нь түүний амжилтын маш том илрэл юм.
- Сан Франциско жил бүр явагддаг Олон үндэстний бүжгийн фестивалид Монгол ардын бүжгийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцож өндөр үнэлгээ авсан, энэ жил тус фестивалийг зохион байгуулах хорооноос дахин тоглох урилга хүлээн аваад байгаа.
- Төгөлдөр хуурийн дугуйланд суралцдаг. Мөн монгол дүү нартаа төгөлдөр хуурын анхан шатны сургалт явуулахыг чармайн хичээллэж байна.
- Бэй Аэриагийн Монголчуудын Наадам, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэний 800-н жилийн ойн баярт “Уран Гар” бүжгээрээ оролцож монголчуудынхаа үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулж байсан.
- Оакланд хот дахь 9-р сарын 11-ний Америкийн эмгэнэлийн өдөрт зориулсан арга хэмжээнд БАМХ-ны урилгаар оролцон бүжиглэж Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нэрийг олноо дуурсган, өөрийн авъяасаараа тодорхой үүрэг гүйцэтгэсэн. (Үүнийг тухайн үеийн сонин хэвлэл дээрээс олж уншиж болно.)

Ц. Цэлмэгцэцэг охины сурлагын амжилт бүтээлээс гадна уран бүтээлээрээ Монгол улсаа дуурсган оролцсон урлагын амжилтууд, түүний хичээнгүй хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоо, Монголын Өсвөр Үе Клуб, Монгол Христийн цуглааны удирдлагын шийдвэрээр Цэцэндэлгэрийн Цэлмэгцэцэгийг 2007 оны Бэй Аэриа дахь ОНЫ ШИЛДЭГ АВЪЯАСЛАГ СУРАГЧ-аар тодруулан шалгаруулсан юм.
Цэлмэгцэцэг охины ур, ухаан улам бүр цэцэглэн хөгжих болтугай!

No comments: