Tuesday, January 23, 2007

Halloween-ий “Trick or Treat”




Halloween-ий Trick or Treat-ээ Гэгээний Төв дээр хийнэ!

“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг манай ардын сайхан үгийг санаж Америкт байгаа Монгол хүүхдүүд ч энэ баярыг сургууль хамт олонтойгоо тэмдэглэсээр ирсэн. Харин энэ жил Монгол хүүхдүүдийнхээ хүрээнд зөвхөн “Trick or Treat” хэсгийг зохион байгуулахаар шийдлээ. Хүүхдүүдээ 10-р сарын 28-ний хагас сайн өдөр 3-6 цагийн хооронд Оакланд дахь Гэгээний Төвийн байранд авчираарай (явуулна уу)? Энэ үеэр хамгийн хөөрхөн хувцастай хүүхдүүдийн зургийг авч урамшуулна. Эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн хамтран оролцоорой.


Хаяг: 610 16-р гудамж, хөндлөн огтлол нь Jefferson, Оакланд 94612.


Halloween-ий тухай товчхон:

2000-aaд жилийн тэртээд одоогийн Ирланд, Хойд Францад амьдарч байсан хүмүүс анх удаа 10-н сарын сүүлийн өдрийг зуны улиралын төгсгөл, хахир хүйтний улиралын эхлэл гэж тэмдэглэж эхэлжээ. Энэ нь өвлийн хүйтэнд нутгийн хүмүүс ихээр нас барж байсантай холбоотой ба өнгөрсөн хүмүүсээ эргэн дурсаж, мөн энэ өдөр нас барагсдийн сүнс буцаж ирнэ гэдэгт итгэн баяр болгон тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр хүмүүс янз бүийн сүнсийг дүрсэлсэн хувцас өмсөж, тоглоом тоглож, хүүхдүүд хөрш айлуудынхаа хаалгыг тогшин “Trick or Treat” гэж хэлж чихэр цуглуулдаг уламжлалтай. Энэ баярыг Америкууд 1800-aaд оноос л эхэлж тэмдэглэж эхэлжээ. Та бүхэн хөрш айлаа хараарай, хаалгандаа Halloween-ий чимэглэлтэй бол уг баярыг тэмдэглэдэгээ илэрхийлж буй тул “айлчилж” болно гэсэн үг.
Сан Франциско хотын төвийнхөн 31-ний өдөр 3-аас хойш харанхуй болтол Union street –ээр Steiner-ээс Octaviа хүртэлх дэлгүүр, гуанз, онгорхой болгоноор хүүхдүүдээ дагуулж ороорой. Хүүхдээ хөөрхөн хувцаслаж гарт нь жижиг сагс бариулчих, хүүхэд тань маш их хөөрч, тун их баярлах болно.

No comments: