Thursday, August 16, 2007
Усан спорт их сайхан спорт
Овог нэр: Энхбилэгийн Бэлгүтэй
Нас: 11
Сургууль: Албани хотын дунд сургуульд энэ намраас орж байгаа.
Хамрагддаг баг: Беркелэй хотын Bear Swimming баг
Хэдийд сэлж сурсан: 5 настайдаа
Сонирхол: Сагсан бөмбөг, Харри Поттер (Harry Potter, бишгүүр (clarinet) хөгжим
Чөлөөт цагаараа: Үе тэнгийн найз нартайгаа тоглох, gameboy тоглох, ном унших дуртай, сургуульдаа үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог
Шүтээн: Kobe Bryant
Амжилт: Усан спортоор хичээллээд одоо Б зэрэглэлийн үзүүлэлттэй тамирчин болсон. Хамгийн сүүлд орсон тэмцээн нь 6-р сарын 23-24-нд Контра Коста коллежи дээр болсон. Тэрээр өмнөх үзүүлэлтүүдээ бататгаж, мөн 2 төрлөөр үзүүлэлтүүдээ дээшлүүлсэн. Одоо 7-р сарын 27-29-нд болох RESL (Redwood Empire Swim League) тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа. Бэлгүтэй 10 ба түүнээс доош насны ангилалд сэлдэг байхдаа pacswim бүсэд ангилалдаа 6-7-р байр эзэлдэг байсан бол одоо 11-12 насны ангилалд ороод бүх төрлөөр 15-р байранд явж байна.
Хэлэх дуртай үг: Усан спорт их сайхан спорт.
Түүний тухай: Бэлгүтэй их энергитэй, найз нөхөд олонтой хүүхэд. Спортонд дуртай мөн шартайн адил хичээлдээ ялангуяа тоо газар зүйд их сонирхолтой. Тэрээр багадаа гэрт нь харах хүнгүй тул усанд сэлэлтийн багт явдаг ах Гүенгээ дагаж сэлж суржээ. “Бэлгүтэй багадаа уснаас их айдаг хүүхэд байлаа” гэж түүний ээж Энхмаа дурдсан юм.
Сургуульдаа саяхан Сөргөлдөөн зохицуулагч (Conflict Manager)-аар сонгогдсон гэнэ. Энэ нь хүүхдүүдэд сөргөлдөөнийг намжаах, түүнээс сэргийлэх ойлголтийг бий болгох үүрэгтэй. Өөрөө үүгээрээ их бахархдаг нэгэн.
Бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?: Усанд сэлдэг багийн тамирчид бараг сар болгон уралдаан тэмцээнд ордог. Тэмцээнүүд сайн дурынх(selective), заавал орох(mandatory) гэж байдаг. Тамирчид сэлэлтийн 4 төрөл: даллах, араараа даллах, эрвээхэй, чөлөөт стиль (breast stroke, back stroke, butterfly, freestyle)-ээр янз бүрийн зайнд өрсөлдөнө. Усан спортонд тамирчдын сэлэлтийн төрөл болгоноор үзүүлсэн хугацааг нь жагсааж C, B, B+, A, Far Estern, Өсвөр Oлимпик, Oлимпик гэдэг цагаар ангилж өрсөлдүүлнэ. Тамирчид ганцаарчилсан болон буухиа сэлэлтээр тэмцээнд оролцоно. Тэмцээн болгонд тамирчин болгон 8-10 төрөлд уралдан оролцож хувийн үзүүлэлтээ дээшлүүлэхийг эрмэлздэг. Тамирчин багийн нэрийг барьж тэмцээнд орох эрхтэй ба хүн бүр өөр өөрийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх дээр гол зорилго болгодог. Тамирчдын цагийн үзүүлэлтийн дүнгээр багийн чадвар харагддаг. Багийн тамирчид их амь нэгтэй, хэн нэгнийгээ сэлж байхад маш сайн хөгжөөн дэмжиж хүч оруулж байдаг. Гадаа хүйтэн бороо орж байхад тамирчин хүүхдүүд ил усан санд сэлж л байдаг. Эцэг эхчүүд нь даараад шүхэр бариад хүүхдүүдээ хүлээх нь жирийн үзэгдэл. Бэлгүтэй тэмцээн болгоноос амжилт гарган зэргээ дээшлүүлсэн гэж тууз, медал авч ирнэ.
Багийн тухай: Bear Swimming баг нь усан спортын төвөөс хяналттай ажилладаг, өсвөр насныхныг жилийн 4 улиралд нас чадварыг нь харгалзахгүй эрчимтэй бэлтгэл хийлгэдэг клуб юм. Багууд өөрийн гэсэн усан сан байхгүй учраас сургууль хотуудын мэдлийн усан санг түрээслэж 7 хоногт 5-6 удаа дадлага хийдэг. Bear swimming багийнхан Беркелэй хотод хичээллэж байгаад одоо Контра Костагийн коллежи дээр хичээллэдэг болсон. Энэхүү багийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.bearswimming.com вэб сайтнаас үзээрэй. Мөн Бэй Аэриа, Калифорниагийн жил тойрон хичээллэдэг багууд, тамирчдын талаархи мэдээллийг www.pacswim.org - Pacific Swimming вэбний нүүр хуудаснаас олж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
сайн уу намайг Хишигбат гэдэг. 14тэй. Би энэ жилээс усан сэлэлтийн спортоор хичээллэх бодолтой байгаа. Тэгээд чиний блогийг, бичлэгийг уншаад их таалагдлаа. над руу и-мэйл бичиж байгаарай. санал бодлоо солилцоё.
www.ghishigbat@yahoo.com шүү. Чамтай сайхан танилцаж санал бодолоо солилцож байна гэдэгт найдаж байна. :D
Post a Comment