Saturday, April 21, 2007

"Mиний Ээж" Зохион бичлэгийн уралдаан:

Mongolian Youth International байгууллагаас Сан Франциско Бэй Аэриа хот орчимд оршин сууж буй хүүхдүүдийнхээ дунд "Mиний Ээж" зохион бичлэгийн уралдаанийг зарласаар хэсэг хугацаа өнгөрөөд байгаа билээ.
Уралдаанд оролцож буй хүүхдүүдийн материал тус байгууллагын монгол хэлний судалгаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах тул энгийн үзгээр бичигдэж болох "Mиний Ээж" сэдэвийг сонгосон. Уралдаан маань зөвхөн монгол хэл дээр бичигдэх бөгөөд зохион бичлэгийг шалгаруулахдаа хүүхдийн монгол хэлээр утга санаагаа илэрхийлэх чадвар, үгийн баялагийг голлон анхаарч үгийн тоо, алдааг харгалзахгүй болно. Түрүүлсэн хүүхдүүдээ Эх Үрсийн баяраар шагнах болно.
Уншигч та бүхэн уралдаанд ирсэн доорхи материалуудтай танилцаж бидэнд саналаа чөлөөтэй өгөөрэй.

No comments: