Sunday, April 22, 2007

Олон Улсын Хүүхдийн Баярын Тугны Учир Утга

Ногоон дэвсгэр нь хөгжил дэвшил, эв нэгдэл, шинэчлэл, бидний үр удмыг илэрхийлэх бөгөөд энэ нь бид бүхэн өсөн хөгжих боломжоор хангагдсан гэдгийг илэрхийлнэ. Ингэхийн тулд бид өөрсдөө хичээл зүтгэл гарган тэр боломжид хүрэх хэрэгтэй гэсэн утгатай ажээ.

Улаан, шар, хар ба цагаан өнгө нь олон үндэстний эв нэгдэл гэсэн утга санааг агуулна. Бидний хүүхдүүд бол энх тайваны бэлэг тэмдэг, тиймээс арьс өнгө, шашин шүтлэг, биеийн болон сэтгэхүйн хөгжил, түүнчлэн нийгмийн гарал үүсэл, ялгааг харгалзахгүй хүндлэлийн бэлэгдэл юм.

Хүүхдүүдийн хөлнүүд нийлж 5 хошуу од гаргасан нь хэрвээ бид нэгдвэл бүх дэлхийг гэрэлтүүлнэ гэсэн утгатай. 5 хошууны орой нь 5 тивийн нэгдэлийн бэлэгдэл бөгөөд бид бүгдээрээ ижил, хүн төрөлхтний төлөөлөл юм.

Голд нь байх дэлхийн бөмбөрцөг нь дэлхий ээж ба түүний ивээл дор бие биенээ хүндэлж, хамтдаа хоршиж амьдрахын бэлэгдэл юм. Том цэнхэр дугуй эргүүлэг дүрс нь Бурханаас өгсөн амар тайван, хайрыг төлөөлж байгаа бөгөөд бие биенээ хүндлэн хайрлаж нэгдвэл амжилтанд хүрнэ гэдгийг харуулж байна.

Цэнхэр өнгө нь итгэл үнэмшил, шударга ёс, цэцэн мэргэн ухаан, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэл. Мэдлэг боловсрол, бишрэл шүтлэг, үнэн ёс, тэнгэр эрхэсийг мөн бэлэгдэнэ. Дээр нь байх цэнхэр өнгө нь бүхнийг бүтээгч, бас гүйцээгч Бурханы илэрхийлэл. Бурхан бүгдийг ялгалгүй хайрладаг учир, бид түүний адил бие биенээ хайрлаж амьдрахыг үзүүлж байгаа юм.

No comments: