Saturday, April 21, 2007

Миний Сайхан Ээж

Монголын үзэсгэлэнт саран гуа

Намайг төрүүлсэн ээжий

Яруу сайхан эгшигээрээ бөнбөн бүүвэйлсэн ээжий гэдэг утга санаа тодхон, сэтгэлд ойрхон үгтэй яруу найргийг ямагт би бодож явдаг юм. Миний ээж-жирийн сайхан монгол эмэгтэй хүн байдаг. Манайх 2 охинтой. Ээж минь бид 2-ын төлөө өөрийнхөө бүхий л сайн сайхан зүйлээ зориулсан гэж би боддог.

Миний ээжийн их тайван ухаалаг, хүний төлөө гэсэн сэтгэл нь надад их таалагддаг. Эгч бид хоёрыг өвчдих болов уу? Гэсэн сэтгэл нь дандаа өөрийг нь зовоодог юм шиг надад санагддаг. Ээж минь инженер мэргэжилтэй хүн. Гэвч эгч бид 2-ын төлөө алс холын Америк оронд ирээд мэргэжлээрэй биш ч гэсэн энэ амьдралын төлөө ажилаж байгааг бид 2 ойлгож явдаг. Эгч минь хэлдэг юм. Гол нь сайн сурч, ихийг мэдэж аав ээжийнхээ ачийг хариулах нь чухал гэж хэлдэг.

Би сайн сураад сайн мэргэжилтэй болоод ээжийнхээ ачийг хариулна. Ээж минь намайг багш хүн болгоно гэдэг. Эгч минь одоо эмчийн сургуульд байгаа. Би ээжийнхээ зөвлөснөөр багш болоод, олон хүүхдэд эхийг заадаг туршлагатай багш болно гэж боддог.

Би мартын 8 болгоноор ээждээ өөрийнхөө сэтгэлийн бэлгийг өгч баярлуулдаг. Энэ удаадаа ээжийгээ маш гоёор магтаж байрлуулья гэж бодсон.

Миний ээж бол эгч бид 2-т заяасан ачлалт хүн. Авралт хүн, ариун их шүтээн минь билээ. Бид 2 ээждээ дэндүү их хайртай

Ээжээ та!

Бид 2-ыгоо

Элгэндээ тэвэр, энгэртээ наа

Эрхэлье охидууд чинь, эрхлүүл охидуудыгаа

Харж яавах минь та билэй

Хайртай ээж минь та билээ

Хан тэнгэр минь та билээ

Хайрла охидуудаа, Хайрлуулья охидууд чинь

Товууны Энх-Амар

Оакланд хот, Калифорниа муж, АНУ

2007 оны 3-р сарын 3

No comments: