Sunday, December 14, 2008

Бидний бахархал бяцхан шатарчин Гомболүүдэвийн Энхжин


Аламеда хотын 5 настай Энхжин охин саяхан Стоктонд (N.Stockton) болсон Калифорниа мужийн шатрын аваргын тэмцээнд цэцэрлэгийн насны охид хөвгүүдийн ангилалд оролцож 5-р байранд шалгаран цомоор шагнуулжээ.
Энхжин гэртээ аав ээжтэйгээ шатар тоглодог, Беркелейн шатрын дугуйланд цэцэрлэгийн насны ангилалд 7 хоногт 1 удаа явдаг. “Хүүхэд насныхаа хүрээндээ тогловол илүү сайн байдаг. Ойр хавийн найзууд нь сонирхож хамт тоглодог бол илүү өгөөжтэй байх байх, цаашинд олон хүүхэд шатрын дугуйланд хамрагдаасай” гэж ээж нь хэлж байлаа.
2008 оны 11-р сард Беркелейн охидын шатрын аваргын тэмцээнд 2-т орж байсан, мөн 2009 оны 1-р сард болох мужын охидын шатрын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа.
Хүүхдээ шатрын дугуйланд явуулахыг сонирхож буй эцэг эх Энхмаатай (510) 333-5839 дугаараар холбоо барьж болно.
Түүгээр ч барахгүй бяцхан охин маань Бэй Аэриагийн хүүхдийн “Алтан Хараацай” хүүхэлдэйн жүжгийн хамтлагт орж, Хүүхдийн Шинэ жилийн тоглолтонд маш идэвхитэй бэлтгэгдэж байгаа бөгөөд, Цасан охидын бүжиг, “Бушуу Туулай” хүүхэлдэйн жүжгийн Туулай-н дүрд тоглож байгаа юм.

Ийнхүү авъяаслаг бяцхан охин Энхжиндээ цаашдын уран бүтээл, урлаг спортонд нь улам их амжилт, аз хийморийг хүсэн ероое!

No comments: