Thursday, October 30, 2008

“Алтан Хараацай” Хүүхэлдэйн Театрын Хамтлаг 2008 оны жүжгийн бэлтгэлд бүртгэж байна


Монголын Өсвөр Үе байгууллагын ээлжит арга хэмжээ болох Хүүхэлдэйн жүжгийн бэлтгэл сургуулилт эхлэх гэж байна.

Өнгөрсөн жил МУГЖ Л. Чимэддорж гуай маань Сан Франциско-д ирж амрах хугацаандаа хүүхдийн Алтан Хараацай хамтлаг байгуулж анхныхаа тоглолтыг амжилттай зохион байгуулсаныг та бүхэн сайн санаж байгаа байх.
“Миний босгосон жижиг овоон дээр олон авъяaслаг Алтан Хараацайнууд жиргэж байгаасай” гэж ерөөсөн энэ буурлынхаа эхэлсэн ажлыг үргэлжүүлж байгаадаа бид их баяртай байдаг юм.

Энэ жилийн тоглолтыг мэргэжлийн жүжигчин, театр судлаач П. Сэлэнгэ удирдан найруулах гэж байна.

Хүүхэлдэйн жүжгийн сургалт нь эх орноосоо хол амьдарч, сурч байгаа хүүхдүүдийн Монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, мөн үлгэрээр дамжуулж Монгол соёл зан заншлаасаа суралцах өргөн ач холбогдолтой юм.

Жүжгийн тоглолт 12 сарын 15-25-ны хооронд болно. Өдрийг жич зарлана.

Хүүхдүүд та бүхнийг жүжгийн бэлтгэлд урьж байна.

Бэлтгэл дараахь өдрүүдэд 12:00-3:00 -ийн хооронд Ажаа Гэгээний төв дээр явагдана.

Өдрүүд: 11 сарын 9, 15, 23, 30; мөн 12 сарын 7, 14.
Хаяг: 610 16th Street, Oakland,

Асуух зүйл байвал:
Эска-тай 510-759-9229, Туяа-тай 415-871-4500 утсаар оройн 6:00 цагаас хойш холбогдоно уу.

e-mail: mongolyouth@yahoo.com
Mongolian Youth International

No comments: